Сонгуульд санал өгөх боломжоор хангаагүй ажил олгогч, аж ахуйн нэгжийг торгоно

Сонгуульд санал өгөх боломжоор хангаагүй ажил олгогч, аж ахуйн нэгжийг торгоно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх баасан гарагт буюу энэ сарын 11-нд болно.

Орон нутгийн хурлын сонгуулийн өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын удирдлага чөлөө олгохоор хуульчилсан. Хэрэв саналаа өгөх боломжоор хангаагүй бол ажил олгогчийг Зөрчлийн тухай хуулиар өндөр дүнтэй торгууль ногдуулах юм. Эл өдөр сонгогчид санал авах байранд биечлэн ирж саналаа өгөх ёстой. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар тус өдрийн 07:00- 20:00 цагийн хооронд авна.