Монголын сагсан бөмбөгийн дээд лиг энэ сарын 12-нд эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн дээд лиг энэ сарын 12-нд эхэлнэ

Энэ  улиралд эмэгтэй зургаа, эрэгтэй 10 баг Дээд лигт тоглоно. Тус улиралд Монголын Бөхийн Холбооны Үндэсний Дээд Лигийн 30 жилийн ой тохиох, онцлогтой улирал эхэлж байна.

Хамгийн анхны Дээд Лиг 1994 онд зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ улиралд 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй нь энэ юм. Лигт өрсөлдөж буй багууд энэ улиралд анх удаа аялан тоглолт хийж буй нь түүхэнд анхных юм. Тухайлбал, Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед” баг өөрийн талбайдаа улирлын тоглолтыг хүлээн авна. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд хөгжлийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Монпоп”-ын бүсгүйчүүд дэвшин орж ирж байгаагаараа онцлогтой.

Л.Лхамбүтэд