Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, мэдээллийг олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна

Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, мэдээллийг олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна

Монгол Улсын хэмжээнд 2024 оны II ээлжийн цэрэг татлага явагдаж байгаатай холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас иргэдэд Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, мэдээллийг олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Лавлагаа, мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагуудад Хил хамгаалах ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний цэгт олгож байгаа бөгөөд иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж ирнэ.

  • Цэргийн зарлан дуудах хуудас
  • Иргэний үнэмлэх
  • Хүсэлт гаргаж буй иргэн нь өөрийн иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатайг анхаарна уу.

Иргэд лавлагаа, мэдээллийг цахимаар авах боломжтой бөгөөд E-Mongolia.mn вэб хөтчөөр хандан авна. Цахимаар лавлагаа авахдаа тухайн иргэний мэдээллийг бүрэн оруулахыг зөвлөе.