Энэ сарын 10-наас нийслэлд согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглоно

Энэ сарын 10-наас нийслэлд согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглоно

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 10, 11, 12-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглох аж. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог юм. Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй байх зохицуулалттай.