Сураггүй алга болсон 2 настай хүүг хээрээс эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон 2 настай хүүг хээрээс эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн "Тайлуут" гэдэг газар аравдугаар сарын 7-нд 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 8-ны 00:10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёр настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 8-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.