Энэ сарын 2-нд амралтын газраас сураггүй болсон иргэнийг хайж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ

Энэ сарын 2-нд амралтын газраас сураггүй болсон иргэнийг хайж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас гараад сураггүй болсон иргэнийг Онцгой байдлын алба хаагчид хайж байна.

Тодруулбал тус сумын харьяат иргэн Б /61 настай, эрэгтэй/ нь 10.02-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Жаргалант багийн төв болон “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас баруун хойд зүгт 35 км-т “Далайн булаг” гэдэг газар хүртэл, мөн баруун  хойд зүгт  Жаргалант багийн “Өгөөмөр гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр  зогсоосон. Харин өнөө өглөө буюу 10.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.