Эх нялхсын эмнэлэгт энэ жил 83 тэрбумаар засвар хийжээ

Эх нялхсын эмнэлэгт энэ жил 83 тэрбумаар засвар хийжээ

Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв/ЭХЭМҮТ/ нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, 1,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна.

Тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусаж, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны улсын төсөвт тусгагджээ. Тухайлбал төрөх тасгийг засварлаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх 10 өрөөтэй болсон байна.

Ингэснээр тус эмнэлэгт 37 жилийн дараа бүрэн засвар хийж, төрөхийн ор, тоног төхөөрөмжийг шинэчилсэн юм. Тодруулбал 1987 оноос хойш их засвар хийгээгүй уг эмнэлэгт 83 тэрбум төгрөгөөр иж бүрэн засвар хийж, нялхас, эхчүүдэд шинэ орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдсэн бол төрөх эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн амбулатори бүрэн шинэчлэгдсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 5 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин   [172.69.45.143]   5 months ago
Пээ 2-3 шинэ эмнэлэг барих төсөв Арай ч дэ тийм мөнгө угаалт байж болохгүй!!!!!!!!!
Хариулах

Зочин   [172.69.252.167]   5 months ago
Буулгаад шинэ эмнэлэг барих байж
Хариулах

nomun   [172.69.252.156]   5 months ago
Зөвөө, төрөх гэж байхаа эмэгтэй, хүүхдээ сахиад хэвсэн ээж үр, эмчлүүлж байгаа эмэгтэйчүүд гээд олон хүмүүст тустай зүйл хийжээ. Эх нялхасын эргэлтийн шатаар л өгсөхөд ямар дүр зураг харагддаг билээ, харин засвар хийгээд шинэчлэгдвэл хэвтэн эмчлүүлэгсдийн ар гэрт нь хүртэл эерэг сэтгэгдэл төрж, сайхан орчинд байгаам байна гээд сэтгэл амрана. Эм хэрэгслээс илүү эмнэлгийн орчин хүнийг эдгээдэг.
Хариулах

Зочин   [172.69.45.135]   5 months ago
2-3 шинэ ийм эмнэлэг барьчихаар мөнгө байна даа.
Хариулах

nomun   [172.69.252.156]   5 months ago
Шинэ эмнэлгийг чинь хэдэн жил хүлээхүү, тэр хүртэл эх хүүхэд шалан дээр хэвтсээр байхуу, битгий ийм сөрөг байгаач. Харваас хүүхдээ 1 ч удаа сахиж үзээгүй эрэгтэй хүн л бичсэн байна даа. Нэг ч гэсэн өдөр эх хүүхэд сайхан тухтай орчинд эмчлүүлээд гараг л дээ. Эмнэлгийн орчин ч хүнийг эдгээж байх ёстой шдэ