Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 16-нд болно.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх юм. Хуралдаан аравдугаар сарын 16-нд 09.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд болно.