УДЭТ-ын захирлаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар томилогджээ

УДЭТ-ын захирлаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар томилогджээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Түүний албыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн тушаалаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар түр орлон гүйцэтгэхээр болжээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нь театрын тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин цагийн сэдэвтэй 110 гаруй уран бүтээлийг тайзны бүтээл болгосон. Тэрээр "Гоо марал", "Гэгээн муза" наадмуудын олон удаагийн гранпри, "Мөнгөн мод" наадмын болон бусад нэр хүндтэй шагналуудыг хүртсэн. Түүний хувьд соёл, урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан шилдэг удирдагч, менежер, продюсер билээ.

Н.Наранбаатар намтар

1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

1994-1998 онд СУИС-ийг Н.Ганхуягийн удирдлагад жүжигчин-найруулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.

2000 оноос УДЭТ-т жүжигчин, найруулагч, 2012 оноос одоог хүртэл Ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Жүжигчнээр:

  • 1999 онд “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф
  • 2001 онд “Далан худалч” жүжгийн Намнан
  • 2001 онд “Кармен хүүхэн” жүжгийн Лам
  • 2003 онд “Эрлэгийн данс” жүжгийн Очир
  • 2003 онд “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф
  • 2004 онд “Гавал сар” жүжгийн Андуу
  • 2004 онд “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд
  • 2004 онд “Саран хөхөө” жүжгийн Түшмэл Дармаг

Найруулагчаар:

  • 1998 онд “Блюз” жүжиг /Улсын хүүхэд залуучуудын театр/
  • 2000 онд “Бооцоо” жүжиг /УДЭТ, Б.Мөнхдоржтой хамтарсан/
  • 2001 онд “Надаар тоглосон хайр” жүжиг /”Хувьсал” продакшн/
  • 2003 онд “Дурлахыг хориглоно” жүжиг
  • 2004 онд “Чи минийх” жүжиг /”Хувьсал” продакшн/
  • 2005 онд “Шөнө амталсан нулимс” жүжиг
  • 2006 онд “Нүцгэн дурлал” жүжиг
  • 2006 онд “Хайрын виз” жүжиг
  • 2007 онд “Нууц амраг чинь болъё” жүжиг
  • 2007 онд “Галзуу дурлалт залуу” /”Шинэ үе” продакшн/
  • 2007 онд “Төлөөс” жүжиг
  • 2008 онд “Нэргүй од” жүжиг
  • 2008 онд “Надад өгөөгүй хайр” жүжиг /”Хувьсал” продакшн/
  • 2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжиг
  • 2010 онд “Би эр хүнд хайртай” жүжиг /”Хувьсал” продакшн/
  • 2011 онд “Тэнгэрийн хүү” жүжиг
  • 2012 онд “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжиг
  • 2012 онд “Гамлет” жүжиг
  • 2013 онд “Тэр чинь би” жүжиг /”Мөрөөдлийн театр”/
  • 2016 онд “Ромео, Жульетта хоёр” жүжиг
  • 2019 онд “Бүсгүйн зурвас” жүжиг
  • 2020 онд “Анна Каренина” жүжиг
  • 2021 онд “Хаадын хаан: Андгай” жүжиг
  • 2024 онд “Анна Каренина” жүжгүүдийг тус тус найруулсан.

Гавьяа шагнал:

  • 2005 Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
  • 2006 “Алтан гадас” одон
  • 2013 Монгол Улсын Төрийн соёрхол
  • 2018 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2021 Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн