Орон сууцанд халуун тогоо залгаатай орхисны улмаас гал гарчээ

Орон сууцанд халуун тогоо залгаатай орхисны улмаас гал гарчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг “Өнгөт” хороололд байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 21:42 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 1 өрөө байранд халуун тогоо залгаатай орхисны улмаас гал гарч байжээ. Тухайн галыг иргэд унтраасан байна. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй.