Энэ жил 189 мянга орчим айл өрх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Энэ жил 189 мянга орчим айл өрх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 01-нээс хамрагдаж эхэлнэ.

Ингэхдээ айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг билээ. Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тодруулснаар энэ жил 189 мянга орчим айл өрх цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана гэж тооцоолоод улсын төсөвт 30.5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан байдаг. Энэ дагуу зохицуулагдана. Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.