Булган аймагт 61 настай эрэгтэй энэ сарын 02-ны өдрөөс хойш сураггүй алга болжээ

Булган аймагт 61 настай эрэгтэй энэ сарын 02-ны өдрөөс хойш сураггүй алга болжээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас Хишиг-Өндөр сумын Мааньт багийн оршин суугч, иргэн Б /61 настай, эрэгтэй/ 10.02-ны өдрийн 22:00 цагаас хойш одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид Хишиг-Өндөр сумын Жаргалант баг, “Цагаан хашаат” гэдэг амралтын газар руу хөдөлгөөн үйлдсэн байна.