"Хоум плаза"-гаас Дүнжингаравын уулзвар хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 23:00 цагаас хааж, засварлана

"Хоум плаза"-гаас Дүнжингаравын уулзвар хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 23:00 цагаас хааж, засварлана

"Хоум плаза"-гийн уулзвараас "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас хааж, шинэчилнэ.

Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээгдэх юм. Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэхээр төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зөвлөлөө.