Говь-Алтай аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Говь-Алтай аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Говь-Алтай аймаг “Эрүүл шүд” үндэсний аяны хүрээнд шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тодруулбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр нийслэлийн Шүд эрүү нүүрний төвтэй хамтран аймгийн Засаг даргын ивээл дор Боловсролын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан шүд угаалтын анхдугаар тэмцээнд аймгийн төвийн таван сургуулийн 9-12 насны 200 хүүхэд оролцсон аж. Тус тэмцээнийг шүд угаах зөв дадал хэвшил олгох, шүд угаах ач холбогдлыг танин мэдүүлэх зорилготой зохион байгуулсан бөгөөд хүүхдүүд тэмцээнээр амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлын тест, шүд угаах дараалал, арчилгааны мэдлэгээрээ өрсөлдсөн юм. Тэмцээний зохион байгуулалтад нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шүдний эмч шүүгчдээс гадна аймгийн шүдний эмч нар, сургууль цэцэрлэгийн эмч, багш нар оролцсон аж.