54 ангиллын визийг цахимаар мэдүүлдэг боллоо

54 ангиллын визийг цахимаар мэдүүлдэг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалт зохион байгуулан,  54 ангиллын визийг цахимаар олгодог болжээ.

Тодруулбал манай улсад ирэх гадаадын иргэд элчин сайдын яаманд  уламжлалт байдлаар виз мэдүүлэх цагаа авна, мэдүүлнэ гээд их хугацаа зарцуулдаг асуудлыг бүр мөсөн халж, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн аж. Өөрөөр хэлбэл, Монголд зорчин хөрөнгө оруулалт хийх, хөдөлмөр эрхлэх, суралцах гэж буй оюутнууд, гэр бүлийн шугамаар ирж байгаа зэрэг 54 ангиллын визийг цахимаар мэдүүлээд хариугаа цахимаар авдаг үйл явц руу шилжлээ.