"Нэг бордюрыг 19 мянган төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан гэх мэдээллийг шалгаж үзэхэд ийм асуудал гараагүй нь тогтоогдсон" гэлээ

"Нэг бордюрыг 19 мянган төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан гэх мэдээллийг шалгаж үзэхэд ийм асуудал гараагүй нь тогтоогдсон" гэлээ

Замын хашлага, бордюртой холбоотой асуудлаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас өнөөдөр /2024.10.04/ мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл, "Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар нийт 58 Аж Ахуй Нэгж, хоёр иргэний 21,000 тонн замын хашлага, бродюр хавтангууд импортолсон байна. Импортын замын хашлага, бродюр, цементэн хавтанд нийт 2.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа. 

Нэг ширхэг бродюрыг 19,000 төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан гэх мэдээ цахим орчинд өрнөж байна. Бид шалгаж үзэхэд ийм асуудал гараагүй. Бродюрын импорт, замын хашлагын нэг ширхгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77,000 орчимд гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн татвар болон НӨАТ-ыг төлж барагдуулдаг.

Манайд бродюрыг 19,000 төгрөгөөр оруулж ирсэн асуудал байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх. 

Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны онцлог, бүтэц, худалдааны гэрээнээс хамаараад тээвэрлэлтийн нөхцөл байдал болон бусад гадаад оронд зарж буй үнээ нэмээд гаальд мэдүүлж байгаа дүн. Нэг ширхэг бордюрыг 19 мянган төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан мэдээ байхгүй. Хэмжих нэгжийг ширхэг гэж яриад байгаа. Гэтэл гаалийн байгууллага бродюрт ногдох албан татварыг метр кубээр тооцдог" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: