Туркийн газар хөдлөлтөд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Балу нохой нь “Албаны нохой-2024" тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

Туркийн газар хөдлөлтөд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Балу нохой нь “Албаны нохой-2024" тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

2023 оны хоёрдугаар сарын 06-нд Туркт /БНТУ/ болсон газар хөдлөлтөд үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Балу дуудлагатай эрэлч нохой нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Албаны нохой-2024" тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ. 

Уг тэмцээнд төрийн цэргийн нийт 11 байгууллагын 22 эрэлч нохой оролцож, шилдгүүдээ тодруулсан нь энэ аж. 

Улмаар нийлбэр дүнгээр Цагдаа дотоодын цэргийн Эрэлч нохойн сургалтын алба тэргүүн байр, ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төв дэд байр эзэлсэн бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын алба гутгаар байрт шалгарсан нь энэ аж. Тодруулбал, Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албаны сургагч багш, дэслэгч Б.Баярдаваа, дэслэгч Л.Бат-Эрдэнэ нар Балу, Алдо дуудлагатай албаны нохойн хамтаар амжилттай оролцсон байна.