Бензин авахаар гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон 52 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Бензин авахаар гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон 52 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Увс аймаг, Улаангом сум 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 28 км/-т Иргэн О-нь /52 настай, эмэгтэй/ аравдугаар сарын 03-ны өдрийн 8 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явсан, 10 цагийн үед бензин аваад гарч байна гэж хэлээд одоог хүртэл сураггүй /утас нь сүлжээгүй/ байна гэсэн дуудлагыг 18:08 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч  болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгчээ.