"Чингис хаан" үзэсгэлэнг Герман, Чех, Швейцарт гаргахаар болжээ

"Чингис хаан" үзэсгэлэнг Герман, Чех, Швейцарт гаргахаар болжээ

Манай улс ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейтэй хамтран “Чингис хаан: Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2026 онд Симон галерейн танхимд гаргахаар тохиролцсоныг "Чингис хаан" үндэсний музейгээс мэдээллээ.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох тус үзэсгэлэнд Берлинд хадгалагдаж буй Хүлэгүгийн улс буюу Ил хаант улсын дурсгалууд, бичгийн өв, чулуун эдлэлүүдийг дэлгэн үзүүлэхээр болсон байна. Мөн "Чингис хаан" музей "Герман дахь Монголын өв" каталогийг “Дэлхийд тархсан өв" цувралд нийтлүүлэх эрхийг авсан бөгөөд Берлиний Үндэсний номын санд буй XIII зууны үеийн монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургийг оруулан эхний ботийг энэ онд багтаан гаргах гэнэ.

Түүнчлэн ирэх оны эхээр энэ үзэсгэлэнг Прага хотод гаргах бол ирэх оны аравдугаар сард "Монголчууд: Хоёр цаг хугацаа" нэртэй үзэсгэлэнг Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд гаргана. "Чингис хаан" музей байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй орны 20 гаруй музейтэй хамтарч ажиллажээ. 




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө