Хол, ойрын замд гарахдаа шатахууны нөөцтэй явахыг ОБЕГ-аас анхаарууллаа

Хол, ойрын замд гарахдаа шатахууны нөөцтэй явахыг ОБЕГ-аас анхаарууллаа

Цаг уур орчны шинжилгээний газраас өчигдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Иймд хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцийг бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа. Сонирхуулахад, MNS 4628-2013 “Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага” стандартад зориулалтын зөөврийн саванд Шатахуун түгээх станцууд бензин, шатахууныг олгох нь үндсэн үйл ажиллагаа” хэмээн тусгасан байдаг.