УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тус хуулийн ганцхан заалтыг өөрчлөхөөр доорх өөрчлөлтийг өргөн барьжээ.
Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн
26.1. Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно гэж тус, тус заасан.
Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл түр хугацаагаар саатуулж болох бөгөөд тэр хугацааг саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцдог байна.
Тэгвэл одоо хэлэлцэгдэж буй өөрчлөлтөөр түр саатуулах хугацааг түр саатуулах байранд хүргэснээс хойш бус хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцдог болох нь.
Уг хуулийн Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр /2024.10.02/ тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Цагдаагийн албаны тухай хуульд энэ заалт байх ёстой эсэх дээр бид анхаарах хэрэгтэй. Аль байгууллага хийхээс үл шалтгаалан нэг журмаар "халдахыг" зөвшөөрдөг олон улсын жишиг байдаг" гэсэн юм.
ВИДЕО: