Нойтон цас орж, замын хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй анхааруулжээ

Нойтон цас орж, замын хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй анхааруулжээ

Цаг уур орчны шинжилгээний газраас өчигдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүйг мөн анхааруулжээ. Зам тээврийн хөгжлийн төвөөс өчигдөр /2024.10.02/ А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын зорчих хэсэгт нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн байгаа бөгөөд тус зорчих хэсгийг цэвэрлэсэн. Мөн А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын 84-85 км, 90-91 км-т зорчих хэсэг дээр тогтсон цасыг ачигчаар цэвэрлэх ажил хийж байгаа гэжээ.