Завхан аймаг, Тэс сум. Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 390 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км/ Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 02-ны өдрийн 20:19 цагт ОБЕГ хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг 1 цаг 31 минут ажиллаж унтраасан байна.