29 дэх удаагийн "Пусаны олон улсын кино наадам""-ын нээлт, улаан хивсний ёслол болж байна. Энэхүү кино наадам нь аравдугаар сарын 2-11-ний хооронд үргэлжлэх юм.
29 дэх Пусаны олон улсын кино наадмын “A Window On Asian Cinema” хэсэгт Монгол найруулагч Б.Баатарын “Гажуудал” уран сайхны кино шалгарсан бөгөөд аравдугаар сарын 03, 05, 09-ний өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох аж.