Уул уурхайн 7 хоног буюу “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд 10 дугаар сарын 2-5-нд зохиогдож байна.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүний 31 компани, 18,000 гаруй ажилтан, албан хаагчдаа төлөөлөн оролцож, үйл ажиллагаа, онцлох төсөл хөтөлбөрүүдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон уул уурхай салбарынхан болон бизнес эрхлэгчдэд танилцуулж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссан орд газар, үйлдвэрүүд, тэдгээрийн суурь дэд бүтцэд тулгуурлан 6 байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар ажиллаж байгаа ба уг төслүүдээ энэ үеэр танилцуулж байгаа юм.
Монгол Улсын эдийн засаг, хөгжлийг түүчээлэгч уул уурхайн төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, технологи, төсөл хөтөлбөрүүдтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл "Эрдэнэс Монгол" нэгдлийн асраар зочлоорой.