Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахална

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахална

Өнөөдрийн /2024.10.02/ Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулах шийдвэрийг гаргажээ. Өмнө нь тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Солонгоо ахалж байсан юм. Б.Солонгоо сайд өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл уг ажлын хэсгийг ахлах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.