ФОТО: БНСУ-ын “Miss Universe Korea” тэмцээнд 81 настай эмэгтэй оролцож, финалд шалгарчээ

ФОТО: БНСУ-ын “Miss Universe Korea” тэмцээнд 81 настай эмэгтэй оролцож, финалд шалгарчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-д болсон “Miss Universe Korea” тэмцээнд оролцсон хамгийн өндөр настай оролцогчийн талаар "AP news" мэдээлжээ. 

1943 онд төрсөн, өдгөө 81 настай Чой Сун Хва “Miss Universe Korea” тэмцээний финалд шалгарсан байна. Тэрбээр, "80 гарсан эмэгтэй хүнд ч ийм боломж бий гэдгийг харуулахыг хүссэн” гэжээ. Хатагтай Чой 50 нас хүртлээ эмнэлэгт асрагчаар ажилласан байна. Тэр үед нэгэн үйлчлүүлэгч түүний эрүүл чийрэг, үзэсгэлэнтэй бие галбирыг сайшааж, загвар өмсөж үзэхийг зөвлөж байжээ. Энэ үгийг марталгүй санаж явсан тэрбээр тэтгэвэрт гарсан хойноо буюу 2017 онд загвар өмсөгчөөр хичээллэж эхлээд 74 настайдаа анх "Сөүлийн загварын долоо хоног" арга хэмжээний тайзан дээр гарсан бөгөөд улмаар сэтгүүл дээр гарч, сурталчилгаанд оролцож олны анхаарал татаж эхэлсэн байна. Түүнчлэн “Miss Universe” тэмцээнийг зохион байгуулах хороо энэ жилээс эхлэн оролцогчдын насны хязгаарыг халсан байна.