Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн долоон чиглэлийг өөрчилжээ

Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн долоон чиглэлийг өөрчилжээ

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлийг түр хугацаанд өөрчиллөө. 

Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Хувьсгалын гудамжны авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаасан тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна. Иймд тухайн чиглэлүүд нь дараах зураглалын дагуу зорчиж байна. 

  • Ч20А "Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори"
  • Ч20Б "Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол"
  • Ч41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
  • Ч43 "Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв"
  • Ч48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч48А "Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч54 "Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт - Баянхошуу"