Архивын ерөнхий газраас хурдны зам хүртэлх чиглэлийн авто замыг энэ сарын 4-нөөс хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Архивын ерөнхий газраас хурдны зам хүртэлх чиглэлийн авто замыг энэ сарын 4-нөөс хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Архивын ерөнхий газраас хурдны замын эхлэл хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг аравдугаар сарын 4-ний 22:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Ингэхдээ урдаас хойшоо чиглэлийн зүүн хэсгийн эгнээний замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулахаар төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.