Морьтой гэрээсээ гараасаа сураггүй болсон иргэний ар гэрийнхэнтэй зөвшилцсөний улмаас эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Морьтой гэрээсээ гараасаа сураггүй болсон иргэний ар гэрийнхэнтэй зөвшилцсөний улмаас эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, иргэн Ж/33 настай, эрэгтэй/-ийг аравдугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын Бумбат багийн “Наян миль” гэдэг газраас баруун зүгт “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 65 км-т “Ерөө” голын усаар завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт зогсоосон. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.