Монгол-Хятадын хилийн зарим боомтыг долоо хоног хааж байна

Монгол-Хятадын хилийн зарим боомтыг долоо хоног хааж байна

БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-7-ны өдрүүдэд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Монгол-Хятадын хилийн зарим боомтын үйл ажиллагааг дээрх хугацаанд хаана. 

Тодруулбал, Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр зэрэг авто замын боомтууд энэ сарын 1-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.