Манай улсын хамгийн өндөр настай иргэн 107 нас хүрлээ

Манай улсын хамгийн өндөр настай иргэн 107 нас хүрлээ

Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Нийт ахмадуудын 40.3 хувь нь эрэгтэйчүүд бол 59.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.