Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг арав дахь өдрөө эрэн хайж байна

Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг арав дахь өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин баг “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2024.09.30-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх, ажиллагааг эхлүүлж Ерөө сумын Буурагчин багийн “Хүзүүвчийн үүрэг” гэдэг газраас баруун зүгт Жаргалант сумын Бумбат багийн “Наян милиэ” гэдэг газар хүртэл нийт 39 км-т завьтай урсаж голын булан тохой, хаялаг зэргээр самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг 19:00 цагт зогсоож, 2024.10.01-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн байна.