ВИДЕО: Нийтийн тээвэрт “Yutong Bus”-ын урт автобус үйлчилгээнд гарчээ

ВИДЕО: Нийтийн тээвэрт “Yutong Bus”-ын урт автобус үйлчилгээнд гарчээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 20 шинэ автобус нэмэгджээ. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн урт, угсраа загвартай 30 ширхэг автобусыг авчрахаар болсон.

Тэгвэл үүнээс 20-ыг нь өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар авчирсан бөгөөд өнөөдрөөс нийтийн тээврийн шугаманд явж эхэллээ. Ингэхдээ М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж байгаа юм. Үлдсэн 10 автобусыг дараагийн ээлжид татан авна. Шинэ автобусуудыг М:1 Таван шар-Офицеруудын ордон, М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай чиглэлд 10, 10-аар нь явуулах аж.  Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 1182 автобус иргэдэд үйлчилж байна.