Сүхбаатар аймагт их хэмжээний бороо орсны улмаас дөрвөн орон сууц үерт автжээ

Сүхбаатар аймагт их хэмжээний бороо орсны улмаас дөрвөн орон сууц үерт автжээ

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 1, 2, 5, 7 дугаар баг /аймгийн төвд/ 09.28-ны өдрийн 10:17 цагаас 13:20 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас айлын гэр, байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай нийт 6 дуудлагыг 09.29-ний өдрийн 07:23 цагт хүлээн авсан аж.

Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, “Дөрвөлж” ОНТӨҮГ-ын ажилтнууд хамтран 1 аж ахуйн нэгж, 1 өрхийн байшин, 4 орон сууцны зоорийн давхар тус тус усанд автсан байсныг 9 цаг 5 минут ажиллан 1800 тонн усыг соруулж, аюулгүй болгожээ.