БНХАУ-ын "Yutong Bus" компанийн угсраа загвартай автобуснуудыг нийслэлд үйлчилгээнд явуулж эхэлжээ

БНХАУ-ын "Yutong Bus" компанийн угсраа загвартай автобуснуудыг нийслэлд үйлчилгээнд явуулж эхэлжээ

Нийслэл хот нийтийн тээврийн 30 шинэ автобус авах байснаас 20 ширхгийг БНХАУ-аас Улаанбаатарт авч иржээ. 

Тэгвэл "Yutong Bus" компанийн урт, угсраа загвартай автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ. Үлдсэн 10 автобусыг дараагийн ээлжид татан авах аж. Шинэ автобусуудыг М:1, М:2, М:3 чиглэлд 10, 10-аар нь явуулна гэж мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 1,182 автобус иргэдэд үйлчилж байгаа аж.