Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг ес дэх өдрөө эрэн хайж байна

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг ес дэх өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ Малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин Ж/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагаас “Ерөөгийн гүүр” гэдэг газраас баруун зүгт “Хуучин модон гүүрний тохой” гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 30-ны өдрийн 08:00 цагт эхлүүлжээ.