ВИДЕО: Өмнөговь аймгийн Цагаан хаданд үер бууж ачааны машин далд оржээ

ВИДЕО: Өмнөговь аймгийн Цагаан хаданд үер бууж ачааны машин далд оржээ

Ойрын хоёр хоногт нийт нутгаар бороо, цас орж байна. Их хэмжээний бороо орсны улмаас зарим газарт үер бууж машин техникээр зорчиход хүндрэл үүсчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэхь Цагаан хаданд үер бууж зорчиж явсан машинууд живж урсах, шаварт суух зэрэг хүндрэл гарчээ. Харьяа Онцгой байдлын газраас үерт суусан машинуудыг татан гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Мөн зарим нутагт цас орсны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа үүсч хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.