Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын айл өрхүүдийн ус, дулааныг ирэх даваа гарагт өгч эхэлнэ

Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын айл өрхүүдийн ус, дулааныг ирэх даваа гарагт өгч эхэлнэ

10 дугаар хороолол орчмын айл өрхүүдийн ус, дулааны шахалтыг хийж эхэлсэн ба амралтын өдрүүдээр шахалтыг дүүргэснээр  ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 30-нд тухайн байршил орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгөхөөр болжээ.

Тодруулбал Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг. Эдгээр шугам сүлжээний ихэнх 30-60 жилийн насжилттай. Тиймээс шугам сүлжээг өргөтгөн засварлаж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистрал шугамын өргөтгөл өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймд ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 30-нд 10 дугаар хороолол орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ.