Ажлын 15 хоногт багтаан  Сэлбэ дэд төвд орон сууц барих компанийг сонгон шалгаруулах шийдвэр гарна

Ажлын 15 хоногт багтаан Сэлбэ дэд төвд орон сууц барих компанийг сонгон шалгаруулах шийдвэр гарна

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд орон сууц барих компанийг шалгаруулах шийдвэр ажлын 15 хоногт багтаан  гаргах аж.

Тодруулбал Сэлбэ дэд төв Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт дөрвөн хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөжээ. Тус төслийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын хоёр багц ажилд нийт дөрвөн компани тендерийн материалаа ирүүлж, тендерийг есдүгээр сарын 24-нд нээсэн бөгөөд эхний багцын тендерт “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн”, “Бодьпропертийз” компани материал ирүүлсэн байна. Харин хоёр дахь багцад “Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа” болон “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” материал өгчээ. Мөн олон улсын нээлттэй тендерийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаанаа хийж, тус хороо ажлын 15 хоногийн дотор гүйцэтгэгч компанийг шалгаруулах шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай гэсэн юм.