Ирэх сарын 1-7-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

Ирэх сарын 1-7-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүдээр буюу 2024 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрээн хотын авто зам, боомтын үйл ажиллагаа хаагдаж, долоо хоногийн хугацаанд амарна.

Иймд БНХАУ-д зорчих иргэд аяллын өдөр, визийн хугацаагаа анхаарахыг зөвлөж байна. “Монгол Улс, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалттай гэж ЭСЯ-наас мэдээллээ. Харин Монголын Гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. Иймд Хятадын талаас бараа бүтээгдэхүүнээ хурдан татаж авахыг зөвлөв.