Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх замыг өнөөдөр хааж гурав хоногт шинэчилнэ

Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх замыг өнөөдөр хааж гурав хоногт шинэчилнэ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Архивчдын гудамж буюу Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын 1.7 км авто замыг есдүгээр сарын 27-ны 22:00 цагаас хааж, есдүгээр сарын 30-ны 06:00 цагт нээнэ. Хувьсгалчдын гудамж буюу 7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх 1.1 км авто замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагаас хааж, есдүгээр сарын 30-ны 06:00 цагт нээнэ.