Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж хүйтэрнэ

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.

Мөн өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +8...+13 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.