Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ "Ерөө сумын төв рүү явна" гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.