Х.Нямбаатар: 2025 онд хурдны зам барьж эхэлнэ

Х.Нямбаатар: 2025 онд хурдны зам барьж эхэлнэ

Наадамчдын замаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2024.09.26/ нээлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалт, 2025 онд барих шинэ замуудын талаар мэдээллээ.

Тодруулбал хотын дарга Х.Нямбаатар, “Ирэх онд Эрчим хүчний гудамжны хойд үзүүрээс эхлээд Хархорины хойгуур гарах гүүрэн байгууламж барьж, Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдынхтай холбож, мөн Улаанбаатар дотроо хурдны зам барих ажлыг эхлүүлнэ. Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км хурдны замыг барих зураг төсөл гарсан. НИТХ-аар энэ 12 дугаар сард төсвийг батлахаар бэлтгэж байна. Эдгээр ажлыг хийхэд тулгамдсан олон асуудлыг давж, шийдсэнээр түгжрэлгүй болно. Дугаар хязгаарлах, хөдөлгөөний зохицуулах зэрэг түр зуурын аргацаасан арга хэмжээ авснаар замын түгжрэлийг шийдэхгүй. Захиргааны, хууль, эрхзүйн шийдвэрүүд гаргаж, авто замын хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны зам, метро, тусгай замын автобус BRT зэрэг тээврийн хэрэгслийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу хийж байна” гэлээ.

 

 




“Талархал”

14 цагийн өмнө