Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас дараах хоёр байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. 
    • Хойд эгнээг есдүгээр сарын 26-ны 23:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.
  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хаан, засварлана.
    • Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. 

Мөн өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 

  • Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна. 
    • Хойд эгнээг есдүгээр сарын 24-ны 23:00 цагт хаасан бол 27-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм.
    • Урд эгнээг есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. 
  • Долоон буудлын эцсээс Дамбын пост хүртэлх авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хаасан бөгөөд 27-ны 06:00 цагт нээнэ. 
  • Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны 23:00 цагт хаасан. 
    • Өнөөдөр “И-Март” дэлгүүрийн уулзвараас “Ривер Гарден” хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ.
    • Харин “Ривер Гарден” хотхоноос Их тэнгэрийн уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу есдүгээр сарын 26-ны 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.