“Баавгай болохсон” УСК АНУ-ын академийн авардсын шалгаруултад оролцох шаардлагыг бүрэн хангасан ч Монголын кино урлагийн зөвлөлөөс илгээхээс татгалзжээ

“Баавгай болохсон” УСК АНУ-ын академийн авардсын шалгаруултад оролцох шаардлагыг бүрэн хангасан ч Монголын кино урлагийн зөвлөлөөс илгээхээс татгалзжээ

Найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" УСК АНУ-ын академийн авардсын анхан шатны шалгаруулалтад оролцох бүх шаардлагыг бүрэн хангасан ч өчигдөр /2024.09.24/ Кино урлагийн зөвлөл нь хуралдаад тус киног сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэрийг гаргалаа гэдэг хариуг цахим хаягаар ирүүлсэн байна.

Тодруулбал Оскарын шагнал гардуулах ёслолд “Гадаад хэл дээрх кино” төрлийн анхан шатны шалгаруулалтад дэлхийн улс орнууд эх орноо төлөөлөн оролцох нэг киног илгээх эрхтэй байдаг аж.  Тэгвэл манай улсыг төлөөлж буй киног  Кино урлагийн зөвлөлөөс сонгож илгээдэг байна. Энэ жилийн сонгон шалгаруулалтад оролцуулах бүтээлийг 2024 оны есдүгээр сарын 10-ныг хүртэл хүлээн авах зарыг оруулж кино зохиолч, продюсер Т.Номуунзулын "Чимээгүй хотын жолооч" болон найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино оролцжээ. Тэгвэл Кино урлагийн зөвлөлөөс Оскарын шагнал гардуулах ёслолд  Монгол улсаас бүтээл энэ жил бүтээл оролцуулахгүй, мөн энэ талаараа нэг ч тайлбарыг хийгээгүй байна.