“Түрээслээд өмчлөх орон сууц" хөтөлбөрт нийтийн тээврийн 15 жолооч хамрагдлаа

“Түрээслээд өмчлөх орон сууц" хөтөлбөрт нийтийн тээврийн 15 жолооч хамрагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардуулж,  “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болголоо.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцсон аж. Тус тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуурыг тавьжээ. Тус тэмцээнд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын тэмцээнд тэргүүлсэн 15 жолооч “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар боллоо.