Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон замыг маргааш нээнэ

Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон замыг маргааш нээнэ

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг маргааш /2024.09.26/ нээхээр болжээ.

Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүртэй 2.4 км урт авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан бөгөөд уг зам нь гэрлэн дохиогоор зохицуулагдах юм байна. Цаашид замыг нэгдүгээр хорооллын замтай холбох ажил үргэлжлэх аж. Замын гурван гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, замын ажил 2023 оны наймдугаар сард эхэлж байсан юм. Гурван гүүрний бүтээн байгуулалтын ажлыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэсэн гурван компанийн түншлэлээр, гүүрнүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал Инж” гүйцэтгэжээ.