ВИДЕО: Монголын уулчин Г.Ганзориг, Э.Уранболор нар 7105 метр өндөр “Корженевской”, "Коммунизм"-д амжилттай оргилдлоо

ВИДЕО: Монголын уулчин Г.Ганзориг, Э.Уранболор нар 7105 метр өндөр “Корженевской”, "Коммунизм"-д амжилттай оргилдлоо

Памирын нурууyд орших 7105 метрийн өндөр “Корженевской”, 7495 метрийн өндөр "Коммунизм" оргилуудад монгол уулчид болох Г.Ганзориг, Э.Уранболор нар амжилттай оргилдож, эх орныхоо далбааг мандууллаа.

Тэд “UB Hiking club”-ын гишүүд бөгөөд Э.Уранболор нь энэ оргилд гарсан анхны эмэгтэй уулчин юм. Мөн Г.Ганзориг, Э.Уранболор нар ууланд авирахдаа шерпа буюу хөтөчгүйгээр авирсан байна. Тэднээс өмнө Завхан аймгийн Уулсын оргил өөд клубын гишүүн М.Пүрэв, С.Болор-Эрдэнэ нар 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 13:40 цагт “Корженевской”-д амжилттай оргилдож байв.

ВИДЕО: